Ankhbayar

Борлуулалтаа 85 хувь хүртэл өсгөх 3 энгийн арга

Бизнес бүрийн зорилго харилцан адилгүй бөгөөд зарим нь нийгэмд үнэ цэн бүтээхэд илүү анхаардаг бол зарим нь өргөжин тэлж, илүү их ашиг олоход гол анхаарлаа хандуулдаг. Гэхдээ эцсийн дүнд ямар ч бизнес орлогогүйгээр оршин тогтнохгүй. Харин ашиг орлоготой хоршиж явдаг ойлголтуудын нэг бол борлуулалт билээ. Борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүсдэггүй бизнес эрхлэгч гэж үгүй бөгөөд бизнесийн бүхий л үйл ажиллагаа эцэстээ борлуулалтаа өсгөхөд чиглэж байдаг. Борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд урьд өмнө сонсож байгаагүй ямар нэг арга, шинэ техник ашиглах шаардлагагүй гэвэл та итгэх үү? Дараах ойлголт, аргуудыг борлуулагч бүр мэдэхийн дээдээр мэддэг хэдий ч хэрэгжүүлддэгүйд л гол асуудал байдаг аж. Ингээд борлуулалтаа өсгөхөд …

Борлуулалтаа 85 хувь хүртэл өсгөх 3 энгийн арга Дэлгэрэнгүй »

Борлуулалтыг тань өсгөх контентийг хэрхэн бүтээх вэ?

Онлайн орчинд та бүтээгдээхүүн, үйлчилгээ бус контентийг борлуулдаг. Тиймээс хэрэглэгчдийн худалдан авах сэдлийг төрүүлэхүйц, бүтээгдээхүүн, үйлчилгээний тань үнэ цэнийг хоногшуулах контент бүтээх нь борлуулалтаа өсгөх үндэс болдлог. Тэгвэл хэрэглэгчдэдээ хүргэх таны контент ямар байх ёстой вэ? Олон бизнес сошиал сувгуудаар сурталчилгаа явуулахдаа бүтээгдэхүүнийхээ зургийг хэд хэдэн хувилбараар авч, тайлбарын хамт байршуулдаг бөгөөд ерөнхийдөө тэгсхийгээд орхичихдог. Бүтээгдэхүүнээ танилцуулах нь зүй ёсны хэрэг. Харин үүний дараа тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчийн ямар асуудлыг шийдэх, ямар үнэ цэн бий болгохыг ойлгуулах, улмаар одоо биш ч дараа хэзээ нэгэн цагт худалдан авалт хийх сэдлийг төрүүлж, хоногшуулахуйц контентийг үе шаттай хүргэх хэрэгтэй. Контент, контент бас дахин …

Борлуулалтыг тань өсгөх контентийг хэрхэн бүтээх вэ? Дэлгэрэнгүй »

Ажайл горимд шилжихийн давуу тал

Цар тахлын нөлөөлөлд өртсөн бизнесийн орчин байгууллагуудыг илүү хурдан шуурхай, өөрчлөлтөд мэдрэмтгий, уян хатан байхыг шаардаж буй. Хямралыг даван туулахад хамгийн тохиромжтой арга барилд ажайл удирдлагын зарчим тооцогддог. Учир нь ажайл байгууллагыг тодорхойлогч гол шинж чанар нь уян хатан бөгөөд хурдтай ажиллах чадвар юм.  Дэлхий даяар 1000 гаруй компанийн дунд жил бүр явуулдаг “State of Agile” судалгаанд оролцогчдын 90 хувь нь байгууллагын өсөлтийг хангах, үр дүн амжилтад хүрэхэд ажайл зарчмаар ажиллах нь чухал байна хэмээн хариулжээ. Тэгвэл ажайл байгууллага гэж чухам ямар байгууллагыг хэлэх вэ, ажайлыг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ? гэсэн асуулт гарч ирнэ.  Өнөөгийн орчинд байгууллагыг амжилттай …

Ажайл горимд шилжихийн давуу тал Дэлгэрэнгүй »

Бизнес цэнэгийн мэдээ, 4 сарын 23

БИЗНЕС ЦЭНЭГ вэбинар 2021 оны 4 сарын 27-ны Мягмар гарагт “Өөрчлөлтийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх аргууд” сэдвээр зохион байгуулагдах вэбинарт лектороор Менежментийн үндэсний зөвлөх Ц.Өнөржаргал оролцоно. Вэбинарын бүртгэл энэ сайтаар явагдах бөгөөд Live гэсэн бичигтэй вэбинарууд нь урьдчилж бүртгүүлээд товлосон цагт шууд оролцох вэбинар курсууд юм. Live вэбинарт оролцохын тулд энэ сайтын нүүр хуудасны баруун дээр байх НЭВТРЭХ товчийг дарж нэр, имэйл хаяг, нууц үг оруулж бүртгүүлнэ. Хэрэв өмнө манай сайтад бүртгүүлж байсан бол НЭВТРЭХ товч дарж системд нэвтэрнэ. Оролцохыг хүссэн хичээлийн Live вэбинарын курсээ сонгоод Qpay эсвэл Дансаар гэсэн товчийн аль нэгээр төлбөрөө хийнэ. Сарын багц эсвэл вэбинараа сонгон төлбөрөө хийснээр таныг …

Бизнес цэнэгийн мэдээ, 4 сарын 23 Дэлгэрэнгүй »

Бизнесийн амжилтад PR яагаад чухал вэ?

  Аливаа компани эсвэл брэнд нэр хүнд сайтай байх нь олон нийтийн эерэг хандлага, итгэл үнэмшлийг бататгаж, улмаар борлуулалтыг нэмэгдүүлэх, чадварлаг боловсон хүчин татах зэрэг олон талын ач холбогдолтой. Гэхдээ сайн нэр хүндийг бий болгохын тулд нэр хүндийн тогтвортой менежмент шаардлагатай бөгөөд үүнд PR чухал үүрэгтэй байдаг. Тэгвэл PR гэж юу вэ?  PR буюу олон нийтийн харилцааны тухай хэд хэдэн хэвшмэл буруу ойлголтууд бий. Тухайлбал, хүмүүс PR-ыг захиалгат мэдээ, нийтлэл, сүржин даржин сенсацитай акци, зөвхөн эерэг мэдээллийн түгээлт бөгөөд хямрал тохиолдсон үед л хийдэг, богино хугацаанд үр дүнгээ өгөх ёстой, өртөг өндөртэй гэж боддог.  Үнэн хэрэгтээ яг эсрэгээрээ бөгөөд PR …

Бизнесийн амжилтад PR яагаад чухал вэ? Дэлгэрэнгүй »

Санхүүгийн удирдлагын 10 хурууны томъёо

Бизнесээ тайлагнана гэдэг нь хэн нэгэнд зориулж санхүүгийн тайлан гаргахаас илүү өргөн хүрээтэй ойлголт билээ. Энэ нь нэг талаасаа бизнесийнхээ үнэ цэнийг бүртгэж буй явдал юм. Олон компанийн санхүүгийн тайлагнал өнгөрсөн тоо баримттай зууралдахаас хэтэрдэггүй. Тэгвэл одоо санхүүгийн тайлагналаас бизнесийн тайлагнал руу шилжиж, өнгөрсөнд цуглуулсан өгөгдөлдөө тулгуурлан ирээдүйгээ төлөвлөхөд анхаарах цаг иржээ. Байгууллагуудын санхүүгийн удирдлагадаа гаргадаг хамгийн том алдаа бол санхүүгийн тайлангаа зөв уншиж чаддаггүй буюу өөрийн бодит байдлыг үнэлж чаддаггүй явдал аж. Санхүүгийн тайлангийн мэдээлэл нь оновчтой шийдвэр гаргалтад чухал ач холбогдолтой тул бизнес удирдаж буй хүмүүс санхүүгийн тайлангаа гаргуулж, уншиж чаддаг байх хэрэгтэй. (Санхүүгийн тайлангаа уншиж сурахад тань …

Санхүүгийн удирдлагын 10 хурууны томъёо Дэлгэрэнгүй »

Бизнес цэнэгийн мэдээ 4 сарын 9

БИЗНЕС ЦЭНЭГ вэбинар 2021 оны 4 сарын 13-ны Мягмар гарагт “Санхүүгийн удирдлагын 23/32 загвар” сэдвээр зохион байгуулагдах вэбинарт лектороор Монголтакс ТМЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч, Татварын Мэргэшсэн Зөвлөх Х.Тунгалагмаа оролцоно. Вэбинарын бүртгэл энэ сайтаар явагдах бөгөөд Live гэсэн бичигтэй вэбинарууд нь урьдчилж бүртгүүлээд товлосон цагт шууд оролцох вэбинар курсууд юм. Live вэбинарт оролцохын тулд энэ сайтын нүүр хуудасны баруун дээр байх НЭВТРЭХ товчийг дарж нэр, имэйл хаяг, нууц үг оруулж бүртгүүлнэ. Хэрэв өмнө манай сайтад бүртгүүлж байсан бол НЭВТРЭХ товч дарж системд нэвтэрнэ. Бүх курсэд бүртгүүлэх бол Live 2021 оны 4 дүгээр сарын багцыг сонгож 10 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлээрэй. Харин 1 курс сонгох …

Бизнес цэнэгийн мэдээ 4 сарын 9 Дэлгэрэнгүй »

Scroll to Top