Бизнес цэнэгийн мэдээ 2 сарын 26

БИЗНЕС ЦЭНЭГ вэбинар

2021 оны 3 сарын 2-ны Мягмар гарагт “Захирлаас хамаарал багатай бизнесийг бий болгох нь” сэдвээр зохион байгуулагдах вэбинарт лектороор Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК–ийн захирал Г.Өлзийбуян оролцоно.

Вэбинарын бүртгэл энэ сайтаар явагдах бөгөөд Live гэсэн бичигтэй вэбинарууд нь урьдчилж бүртгүүлээд товлосон цагт шууд оролцох вэбинар курсууд юм. Live вэбинарт оролцохын тулд энэ сайтын нүүр хуудасны баруун дээр байх НЭВТРЭХ товчийг дарж нэр, имэйл хаяг, нууц үг оруулж бүртгүүлнэ. Хэрэв өмнө манай сайтад бүртгүүлж байсан бол НЭВТРЭХ товч дарж системд нэвтэрнэ.

Бүх курсэд бүртгүүлэх бол Live 2021 оны 3 дугаар сарын багцыг сонгож 10% хөнгөлөлттэй үнээр бүртгүүлээрэй. Харин 1 курс сонгох бол Live вэбинарын курсээ сонгоод Qpay эсвэл Дансаар гэсэн товчийн аль нэгээр төлбөрөө хийнэ. Сарын багц эсвэл вэбинараа сонгон төлбөрөө хийснээр таныг Live вэбинарт урьдчилан бүртгэж авах ба имэйлээр танд мэдээлэл очно.

Live вэбинар нь товлосон цагаасаа өмнө орвол Coming Soon бичигтэй байх бөгөөд зарласан өдрийн 19.00 цагтаа шууд явагдана. Иймд вэбинар болох өдрөө 20-30 минутын өмнө курстээ ороод Join Webinar товчийг дарж Live вэбинартаа оролцоорой.

БИЗНЕС ЦЭНЭГ вэбинарын өмнөх бүх бичлэгийг academy.karakorum.digital сайтаас үзэж болох бөгөөд гишүүнчлэлийн багцыг авснаар бүтэн жилийн турш вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх боломжтой.

Дэлгэрэнгүй: karakorum.digital/webinars

Бизнес Подкаст

Business.mn подкастын энэ удаагийн дугаарт Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК–ийн захирал Г.Өлзийбуян оролцож бизнес эрхлэгчдэд өдөр тутмын ажлаасаа салахад юу саад болдог, ямар үед компани захирлаас хамааралгүй болох нөхцөл бүрддэг тухай ярьсан билээ. Энэхүү подкастаар доорх асуудлыг хөндлөө:

  • Яагаад компани захирлаас хамааралтай болдог вэ?
  • Захирлыг байхгүйд ч ажилладаг тогтолцоог бий болгоход юу хийх хэрэгтэй вэ?
  • Үүрэг хариуцлагыг шилжүүлэхэд юу саад болдог вэ?
  • Бизнесийг систем болгоход чадварлаг менежерүүдийн үүрэг оролцоо яагаад чухал вэ?
  • Ажлыг процессжуулахад юуг чухалчлах вэ?

Business.mn подкастын вэбинар угтсан уламжлалт дугааруудаас гадна “Тэтгэврийн реформ”“Хүссэн ажилдаа хэрхэн амжилттай орох вэ” зэрэг дугаарууд манай подкаст сувгуудад нэмэгдэж орсныг дуулгахад таатай байна.

Дэлгэрэнгүй: podcast.business.mn

Scroll to Top