Бизнес цэнэгийн мэдээ, 2 сарын 5

БИЗНЕС ЦЭНЭГ вэбинар

2021 оны 2 сарын 9-ний Мягмар гарагт “Дижитал маркетинг ба маркетингийн автоматжуулалт” сэдвээр зохион байгуулагдах вэбинарт лектороор BZP Digital & Inbound компанийн Гүйцэтгэх захирал Б.Батзориг оролцоно.

Вэбинарын бүртгэл энэ сайтаар явагдах бөгөөд Live гэсэн бичигтэй вэбинарууд нь урьдчилж бүртгүүлээд товлосон цагт шууд оролцох вэбинар курсууд юм. Live вэбинарт оролцохын тулд энэ сайтын нүүр хуудасны баруун дээр байх НЭВТРЭХ товчийг дарж нэр, имэйл хаяг, нууц үг оруулж бүртгүүлнэ. Хэрэв өмнө манай сайтад бүртгүүлж байсан бол НЭВТРЭХ товч дарж системд нэвтэрнэ.

Бүх курсэд бүртгүүлэх бол Live 2021 оны 2 дугаар сарын багцыг сонгож 10% хөнгөлөлттэй үнээр бүртгүүлээрэй. Харин 1 курс сонгох бол Live вэбинарын курсээ сонгоод Qpay эсвэл Дансаар гэсэн товчийн аль нэгээр төлбөрөө хийнэ. Сарын багц эсвэл вэбинараа сонгон төлбөрөө хийснээр таныг Live вэбинарт урьдчилан бүртгэж авах ба имэйлээр танд мэдээлэл очно.

Live вэбинар нь товлосон цагаасаа өмнө орвол Coming Soon бичигтэй байх бөгөөд зарласан өдрийн 19.00 цагтаа шууд явагдана. Иймд вэбинар болох өдрөө 20-30 минутын өмнө курстээ ороод Join Webinar товчийг дарж Live вэбинартаа оролцоорой.

БИЗНЕС ЦЭНЭГ вэбинарын өмнөх бүх бичлэгийг academy.karakorum.digital сайтаас үзэж болох бөгөөд гишүүнчлэлийн багцыг авснаар бүтэн жилийн турш вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх боломжтой.

Дэлгэрэнгүй: karakorum.digital/webinars

Бизнес Подкаст

Business.mn подкастын энэ удаагийн дугаарт  BZP Digital & Inbound компанийн Гүйцэтгэх захирал Б.Батзориг оролцож датаг хэрхэн зөв цуглуулан боловсруулж үйл ажиллагааныхаа идэвхжүүлэлт, бизнесийнхээ өсөлтөд ашиглах тухай ярьсан билээ. Энэхүү подкастаар доорх асуудлыг хөндлөө:

  • Маркетингийн автоматжуулалтын ач холбогдол ба хэрхэн зөв хийх вэ?
  • Хэрэглэгч бүрд хүрч ажиллахын тулд ямар өгөгдлүүдийг анхаарах хэрэгтэй вэ?
  • Дижитал маркетингийн бүх суваг уялдаа холбоотой ажиллахын ач холбогдол.
  • Боломжит хэрэглэгчийг бүртгэх буюу сэжим үүсгэсэн бол түүнийгээ хэрхэн арчлах вэ?
  • Хэрэглэгчийн шууд ба шууд бус өгөгдлийг цуглуулах аргууд

Business.mn подкастын вэбинар угтсан уламжлалт дугааруудаас гадна “Тахлын үеийн бизнес”, МСҮТ төгсөгчдөд зориулсан “Бизнес алхам” зэрэг цуврал манай подкаст сувгуудад нэмэгдэж орсныг дуулгахад таатай байна.

Дэлгэрэнгүй: podcast.business.mn

Scroll to Top