Бизнес цэнэгийн мэдээ 3 сарын 5

БИЗНЕС ЦЭНЭГ вэбинар

2021 оны 3 сарын 9-ний Мягмар гарагт ”Бизнесийг процессоор удирдахуй” сэдвээр зохион байгуулагдах вэбинарт лектороор Обзерв Консалтинг ЗҮБ-ын үүсгэн байгуулагч Д.Отгонбат оролцоно.

Вэбинарын бүртгэл энэ сайтаар явагдах бөгөөд Live гэсэн бичигтэй вэбинарууд нь урьдчилж бүртгүүлээд товлосон цагт шууд оролцох вэбинар курсууд юм. Live вэбинарт оролцохын тулд энэ сайтын нүүр хуудасны баруун дээр байх НЭВТРЭХ товчийг дарж нэр, имэйл хаяг, нууц үг оруулж бүртгүүлнэ. Хэрэв өмнө манай сайтад бүртгүүлж байсан бол НЭВТРЭХ товч дарж системд нэвтэрнэ.

Бүх курсэд бүртгүүлэх бол Live 2021 оны 3 дугаар сарын багцыг сонгож 10% хөнгөлөлттэй үнээр бүртгүүлээрэй. Харин 1 курс сонгох бол Live вэбинарын курсээ сонгоод Qpay эсвэл Дансаар гэсэн товчийн аль нэгээр төлбөрөө хийнэ. Сарын багц эсвэл вэбинараа сонгон төлбөрөө хийснээр таныг Live вэбинарт урьдчилан бүртгэж авах ба имэйлээр танд мэдээлэл очно.

Live вэбинар нь товлосон цагаасаа өмнө орвол Coming Soon бичигтэй байх бөгөөд зарласан өдрийн 19.00 цагтаа шууд явагдана. Иймд вэбинар болох өдрөө 20-30 минутын өмнө курстээ ороод Join Webinar товчийг дарж Live вэбинартаа оролцоорой.

БИЗНЕС ЦЭНЭГ вэбинарын өмнөх бүх бичлэгийг academy.karakorum.digital сайтаас үзэж болох бөгөөд гишүүнчлэлийн багцыг авснаар бүтэн жилийн турш вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх боломжтой.

Дэлгэрэнгүй: karakorum.digital/webinars

Бизнес Подкаст

Business.mn подкастын энэ удаагийн дугаарт Обсерв Консалтинг ЗҮБ-ын үүсгэн байгуулагч Д.Отгонбат оролцож процессын шинжилгээг хэрхэн хийх тухай ярьсан билээ. Энэхүү подкастаар доорх асуудлыг хөндлөө:

  • Процессын шинжилгээний гол ач холбогдол.
  • Процесс дээр гарч буй алдаа дутагдлыг илрүүлж, залруулахад ашигладаг ямар аргууд байдаг вэ?
  • Шинжилгээний үр дүнд тулгуурлан процессоо сайжруулахад юун дээр анхаарах вэ?
  • Байгууллагын түвшинд процессын шинжилгээг хэн хийх ёстой вэ?
  • Процессын ре-инженеринг гэж юу вэ? Зүгээр сайжруулах бус ре-инженеринг хийх шаардлагатайгаа хэрхэн мэдэх вэ?

Business.mn подкастын вэбинар угтсан уламжлалт дугааруудаас гадна “Тэтгэврийн реформ”“Хүссэн ажилдаа хэрхэн амжилттай орох вэ” зэрэг дугаарууд манай подкаст сувгуудад нэмэгдэж орсныг дуулгахад таатай байна.

Дэлгэрэнгүй: podcast.business.mn

Scroll to Top