Бизнес цэнэгийн мэдээ 4 сарын 9

БИЗНЕС ЦЭНЭГ вэбинар

2021 оны 4 сарын 13-ны Мягмар гарагт “Санхүүгийн удирдлагын 23/32 загвар” сэдвээр зохион байгуулагдах вэбинарт лектороор Монголтакс ТМЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч, Татварын Мэргэшсэн Зөвлөх Х.Тунгалагмаа оролцоно.

Вэбинарын бүртгэл энэ сайтаар явагдах бөгөөд Live гэсэн бичигтэй вэбинарууд нь урьдчилж бүртгүүлээд товлосон цагт шууд оролцох вэбинар курсууд юм. Live вэбинарт оролцохын тулд энэ сайтын нүүр хуудасны баруун дээр байх НЭВТРЭХ товчийг дарж нэр, имэйл хаяг, нууц үг оруулж бүртгүүлнэ. Хэрэв өмнө манай сайтад бүртгүүлж байсан бол НЭВТРЭХ товч дарж системд нэвтэрнэ.

Бүх курсэд бүртгүүлэх бол Live 2021 оны 4 дүгээр сарын багцыг сонгож 10 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлээрэй. Харин 1 курс сонгох бол Live вэбинарын курсээ сонгоод Qpay эсвэл Дансаар гэсэн товчийн аль нэгээр төлбөрөө хийнэ. Сарын багц эсвэл вэбинараа сонгон төлбөрөө хийснээр таныг Live вэбинарт урьдчилан бүртгэж авах ба имэйлээр танд мэдээлэл очно.

Live вэбинар нь товлосон цагаасаа өмнө орвол Coming Soon бичигтэй байх бөгөөд зарласан өдрийн 19.00 цагтаа шууд явагдана. Иймд вэбинар болох өдрөө 20-30 минутын өмнө курстээ ороод Join Webinar товчийг дарж Live вэбинартаа оролцоорой.

БИЗНЕС ЦЭНЭГ вэбинарын өмнөх бүх бичлэгийг academy.karakorum.digital сайтаас үзэж болох бөгөөд гишүүнчлэлийн багцыг авснаар бүтэн жилийн турш вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх боломжтой.

Дэлгэрэнгүй: karakorum.digital/webinars

Бизнес Подкаст

Business.mn подкастын энэ удаагийн дугаарт Татварын Мэргэшсэн Зөвлөх Х.Тунгалагмаа оролцож санхүүгээ удирдан зохион байгуулахад анхаарах зүйлсийн талаар ярьсан билээ. Энэхүү подкастаар доорх асуудлыг хөндлөө:

  • ЖДҮ-ийн санхүүгийн удирдлагад тулгардаг хамгийн түгээмэл асуудлууд юу байдаг вэ?
  • Санхүүгийн удирдлагын 23/32 загвар гэж юу вэ? Энэхүү загвар юугаараа давуу талтай вэ?
  • Санхүүгийн удирдлагаа төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэх, хяналт тавих гэсэн үндсэн 4 үе шатыг байгууллагууд орхигдуулалгүй хэрэгжүүлж чаддаг уу?
  • Санхүүгийнхээ нөөцөд дүн шинжилгээ хийх нь ямар ач холбогдолтой вэ?
  • Татвар төлөхийн ач холбогдол

Business.mn подкастын вэбинар угтсан уламжлалт дугааруудаас гадна “Хөдөө амьдарч бизнес эрхлэхэд юу саад болдог вэ?”, “Айрагны франчайз” зэрэг дугаарууд манай подкаст сувгуудад нэмэгдэж орсныг дуулгахад таатай байна.

Дэлгэрэнгүй: podcast.business.mn

Scroll to Top