Бизнес цэнэгийн мэдээ, 5 сарын 28

БИЗНЕС ЦЭНЭГ вэбинар

2021 оны 6 сарын 8-ны Мягмар гарагт “Зөвхөн танайхыг сонгодог хэрэглэгчидтэй болох нь” сэдвээр зохион байгуулагдах вэбинарт лектороор АНУ-ын Гранд Серкл корпорацийн бизнесийн үйл ажиллагаа хариуцсан Дэд Ерөнхийлөгч О.Мөнхзаяа оролцоно.

Бүх курсэд бүртгүүлэх бол Live 2021 оны 6 дугаар сарын багцыг сонгож 10 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлээрэй. Харин 1 курс сонгох бол Live вэбинарын курсээ сонгоод Qpay эсвэл Дансаар гэсэн товчийн аль нэгээр төлбөрөө хийнэ. Сарын багц эсвэл вэбинараа сонгон төлбөрөө хийснээр таныг Live вэбинарт урьдчилан бүртгэж авах ба имэйлээр танд мэдээлэл очно.

Live вэбинар нь товлосон цагаасаа өмнө орвол Coming Soon бичигтэй байх бөгөөд зарласан өдрийн 19.00 цагтаа шууд явагдана. Иймд вэбинар болох өдрөө 20-30 минутын өмнө курстээ ороод Join Webinar товчийг дарж Live вэбинартаа оролцоорой.

БИЗНЕС ЦЭНЭГ вэбинарын өмнөх бүх бичлэгийг karakorum.digital сайтаас үзэж болох бөгөөд гишүүнчлэлийн багцыг авснаар бүтэн жилийн турш вэбинарт оролцож, өмнөх хичээлүүдийн бичлэгийг үзэх боломжтой.

Дэлгэрэнгүй: karakorum.digital/webinars

Бизнес Подкаст

Business.mn подкастын энэ удаагийн дугаарт төслийн мэргэжилтэн Б.Мөнхбат оролцож Петер Дракерын “Managing oneself” номын хүрээнд өөрийгөө ухамсартайгаар бүтээх тухай ярьсан билээ. Энэхүү подкастаар доорх асуудлыг хөндлөө:

  • Self management гэж яг юу вэ?
  • Өөрөө өөртөө эзэн болж, тасралтгүй хөгжихийн үндэс нь юу вэ?
  • Юу чаддагаа мэдэхгүй байна, юунд сайн болохоо яаж мэдэх вэ гэдэг хүмүүс яавал дээр вэ?
  • Суралцах арга барилаа хэрхэн тодорхойлох вэ?
  • Өөрийгөө байнга дайчилж, сахилга баттай байснаар хүссэндээ хүрнэ гэдгээ мэддэг боловч хүн болсон хойно шантарч таарна. Ийм үед яаж босож ирэх вэ?
  • Хүрээлэл бөгөөд орчин ямар үүрэгтэй байдаг вэ?
  • Хувь хүн өөрийгөө илүү сайн таньж мэдсэнээр бий болох давуу талууд?

Business.mn подкастын вэбинар угтсан уламжлалт дугааруудаас гадна “Мэргэжлийн боловсрол ба хөдөлмөрийн зах зээл”“Америк дахь монгол финтек” зэрэг дугаарууд манай подкаст сувгуудад нэмэгдэж орсныг дуулгахад таатай байна.

Дэлгэрэнгүй: podcast.business.mn

Scroll to Top