Санхүүгийн удирдлагын 10 хурууны томъёо
Бизнесээ тайлагнана гэдэг нь хэн нэгэнд зориулж санхүүгийн тайлан гаргахаас илүү өргөн хүрээтэй ойлголт билээ. Энэ нь нэг талаасаа бизнесийнхээ үнэ цэнийг бүртгэж буй явдал юм. Олон компанийн санхүүгийн тайлагнал өнгөрсөн тоо баримттай зууралдахаас хэтэрдэггүй. Тэгвэл одоо санхүүгийн тайлагналаас бизнесийн тайлагнал руу шилжиж, өнгөрсөнд цуглуулсан өгөгдөлдөө тулгуурлан ирээдүйгээ төлөвлөхөд анхаарах цаг иржээ. Байгууллагуудын санхүүгийн удирдлагадаа гаргадаг хамгийн том алдаа бол санхүүгийн тайлангаа зөв уншиж чаддаггүй буюу өөрийн бодит байдлыг үнэлж чаддаггүй явдал аж. Санхүүгийн тайлангийн мэдээлэл нь оновчтой шийдвэр гаргалтад чухал ач холбогдолтой тул бизнес удирдаж буй хүмүүс санхүүгийн тайлангаа гаргуулж, уншиж чаддаг байх хэрэгтэй. (Санхүүгийн тайлангаа уншиж сурахад тань …