21-р зууны менежер ямар ур чадвартай байх ёстой вэ?

Компани жижиг, том байхаас үл шалтгаалан баг удирдаж буй хүнд тавигдах шаардлага адилхан байдаг. Та хэдэн ч хүнтэй баг удирддаг байсан орчин үеийн менежерүүдээс шаардаж буй гол ур чадвар бол “soft skills” буюу хувь хүний зан төлөвийн чадамжууд юм. Байгууллагынхаа гүүр бай Менежер хүн өөрийгөө удирдлага ба ажилтан хоорондын гүүр гэж боддог байх хэрэгтэй. Дээрээс ирсэн чиглэл, шаардлагыг ажилтнууддаа зөв ойлгуулахаас гадна уур бухимдал, стрессээ шууд дамжуулахгүй байхад мөн анхаарахах нь чухал. Өөрийгөө ажигла “Би энэ албан тушаал дээр хэр удсан билээ?”, “Удирдлага дор байгаа хүмүүс минь хэр сэтгэл ханамжтай байдаг бол?” зэрэг асуултыг өөрөөсөө асууж байх хэрэгтэй. Өдөр тутмын …

21-р зууны менежер ямар ур чадвартай байх ёстой вэ? Дэлгэрэнгүй »

Бизнес цэнэгийн мэдээ, 12 сарын 18

БИЗНЕС ЦЭНЭГ вэбинар Энэ Мягмар гарагийн вэбинарт Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК-ийн гүйцэтгэх захирал, менежментийн зөвлөх Г.Өлзийбуян оролцож, бизнесийнхээ өсөлтөд төвлөрч ажиллахад тус болох арга, зөвлөмжүүдийг танилцууллаа. Ирэх Мягмар гараг буюу 12 сарын 22-нд “Дэлхийн түвшний менежерийн ур чадварт суралцах нь” сэдвээр зохион байгуулагдах вэбинарт Гүрэн Академийн үүсгэн байгуулагч Б.Даваасүрэн оролцоно. Энэхүү хичээлээр танд “Дэлхийн түвшний менежер” хөтөлбөрт багтсан арга, зөвлөмжүүдийг хүргэх болно. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс авч, сургалтандаа бүртгүүлэхийг урьж байна. Дараагийн 1 сарын сургалт вэбинарыг ирэх 7 хоногт вэб хуудсаараа зарлана. БИЗНЕС ЦЭНЭГ вэбинар сургалт нь Мягмар гараг бүрийн 19.00-20.00 цагт зохион байгууллагддаг бөгөөд оролцогчид хичээлийн бичлэгээ Karakorum Digital онлайн …

Бизнес цэнэгийн мэдээ, 12 сарын 18 Дэлгэрэнгүй »

Бизнесийнхээ өсөлтөд төвлөрөхөд баримтлах 4 зарчим

Бизнесээ хэрхэн амжилттай өсгөх вэ? Энэ асуултад олон янзаар хариулж болно. Гэхдээ эцсийн дүнд өсөлт дэвшлийн тухай ярихын тулд юун түрүүнд өдөр тутмын ажлаа цэгцлэх хэрэгтэй гэдэгтэй зөвлөхүүд санал нэгддэг.  Ямар ч байгууллагын ажлыг өдөр тутмын ба өсөлтөд чиглэсэн төслийн шинж чанартай гэсэн хоёр үндсэн хэсэгт хувааж болдог. Өдөр тутмын буюу процессын ажилд үйлдвэрлэл, борлуулалт, сурталчилгаа, санхүү бүртгэл зэрэг байнгын давтамжтай ажлууд багтдаг. Өөрөөр хэлбэл, процессын ажлууд нь компани одоодоо оршин тогтнох нөхцөлийг бий болгож байдаг хүчин зүйл юм. Харин өсөлт хөгжилд чиглэсэн буюу төслийн ажилд шинэ зүйл нэвтрүүлэх, бодлого, стратеги хэрэгжүүлэх зэрэг компани ирээдүйд оршин тогтнох нөхцлийг бүрдүүлдэг ажил …

Бизнесийнхээ өсөлтөд төвлөрөхөд баримтлах 4 зарчим Дэлгэрэнгүй »

Бизнес Цэнэгийн мэдээ, 12 сарын 11

БИЗНЕС ЦЭНЭГ вэбинар Энэ 7 хоногийн вэбинарт Sanhuuch.mn-ийг үүсгэн байгуулагч, санхүүгийн зөвлөх Ч.Мөнхбадрах оролцож, бизнесийн санхүү бүртгэлийн тогтолцоог үнэлэх аргачлалыг танилцуулсны дагуу оролцогчид өөрсдийн тогтолцоогоо үнэлэх дадлага ажил хийлээ. Манай Бизнес цэнэг вэбинарын бичлэгүүд энэхүү сургалтын талбарт тавигддаг бөгөөд вэбинарт оролцсон хүмүүст үнэгүй давтаж үзэх эрх нээгддэг. 12-р сард вэбинарт оролцогчдод имэйлээр нэвтрэх эрх нээж мэдээллийг илгээсэн бөгөөд энэхүү сургалтын талбарт орж вэбинарын бичлэгээ давтан үзэх боломжтой байгаа билээ. Харин дараагийн Мягмар гараг буюу 12 сарын 15-нд “Төвлөрлийг бий болгох замаар бизнесийг амжилттай өсгөх нь” сэдвээр вэбинар болох бөгөөд лектороор Гүйцэтгэлийн Төгөлдөршил ХХК-ийн гүйцэтгэх захирал, менежментийн зөвлөх Г.Өлзийбуян оролцоно. Дэлгэрэнгүй …

Бизнес Цэнэгийн мэдээ, 12 сарын 11 Дэлгэрэнгүй »

Хархорум Дижитал Академийн нээлтийн урамшуулал

Бизнес эрхлэгч, ажил хэрэгч  та бүхэндээ Business.mn сайт, сэтгүүлийн контент болон Бизнес Цэнэг вэбинар сургалтаараа бид  бизнесээ хөгжүүлэх шинэ санаа, туршлага нэмэх мэдлэг мэдээлэл өгөх зорилготой ажилладаг билээ. Энэ зорилгынхоо хүрээнд 7 хоног бүрийн Мягмар гарагт зохион байгуулдаг Бизнес Цэнэг вэбинар сургалтаа илүү хүртээмжтэй болгож, энэхүү academy.karakorum.digital онлайн сургалтын сайтаа нээгээд тун удаагүй байна. Сайтын Курсууд хэсгээс Бизнес Цэнэг вэбинар, онлайн курсээс сонгон үзэж болохоос гадна бүгдийг багцаар нь маш ашигтай нөхцлөөр худалдан авах боломжтой юм. Та манай сайт дахь Бизнес цэнэг вэбинар сургалтын БҮХ бичлэгийг хүссэн цагтаа үзэж, бүх вэбинарт оролцож явахыг хүсвэл Гишүүнчлэлийн багцыг сонгоорой. Багцыг худалдан авсан өдрөөс …

Хархорум Дижитал Академийн нээлтийн урамшуулал Дэлгэрэнгүй »

Төгс компани бүтээх нууц

Худалдан авагч, үйлчлүүлэгч тухайн бизнесийн төлөө байнга мөнгө төлөхийг хүсдэг бол энэ нь үнэ цэнтэй бизнес. Тэр тусмаа таны оролцоогүйгээр, тогтсон системийн дагуу яг л мөнгөний машин шиг ажилладаг бизнес бол бүр их үнэ цэнтэй. Ийм бизнесийг шууд зарж борлуулах боломжтой байдаг бөгөөд таны бизнесийг мөнгө хайрлахгүй худалдаж авах хүмүүс ч гарч ирнэ. Жон Варриловын “Төгс компани бүтээх нууц” номд ийм бизнесийг бүтээх арга, зарчмыг маш сонирхолтой, энгийн ойлгомжтой хэлбэрээр өгүүлжээ. Маркетингийн жижигхэн компанийн эзэн, чухам ямар бизнесийг яаж хийхээ мэдэхгүй байсан Алекс Стэйплтон болон түүний түнш, зөвлөх, олон тооны бизнесийг хөгжүүлж дараа нь зарж чадсан Тед Гордон хоёрын түүхээс …

Төгс компани бүтээх нууц Дэлгэрэнгүй »

Маркетингийн 1 хуудас төлөвлөгөө

Маркетингийн стратеги, төлөвлөгөөгөө боловсруулахад тань тусламж хэрэгтэй байна уу? “Маркетингийн Нэг Хуудас Төлөвлөгөө” номыг уншаад асуудлаа шийдээрэй: Хэрхэн шинэ хэрэглэгчид, харилцагчид, өвчтөнүүдийг олох болон хэрхэн хуучин хэрэглэгчдээсээ илүү ашиг олох тухай Яагаад “том бизнес” төрлийн маркетинг нь жижиг дунд төрлийн бизнесийг болон стратегийг сүйрүүлдэг тухай Хэт улайрсан, гуйсан, залхаасан биш байдлаар худалдан авалтын тохиролцоог дуусгах урлагийг эзэмших тухай. Мөн таны боломжит хэрэглэгч мөнгийг минь аваач хэмээн гуйдаг болгох тухай Маш энгийн бөгөөд алхам алхмаар хэрхэн өөрийн маркетингийн төлөвлөгөөг нэг хуудсанд багтаан бий болгох тухай. Маркетингийн 1 хуудас төлөвлөгөө аргачлалын дагуу 9 нүдэнд мэдээллээ бөглөөд маркетингийн төлөвлөгөөгөө бэлэн болгох тухай Өрсөлдөгчдөө …

Маркетингийн 1 хуудас төлөвлөгөө Дэлгэрэнгүй »

Санхүү бүртгэлд тань ийм алдаа гардаг уу?

Жижиг дунд бизнес бүрд санхүү бүртгэл, тайлангийн ямар нэг тогтолцоо бий болсон байдаг. Зарим нь анхан шатандаа явж байхад нөгөө хэсэг нь харьцангуй сайн, боловсронгуй тогтолцоотой ажиллаж байх жишээтэй. Сайн ч, муу ч тогтолцоо л байгаа бол түүний бүрэн гүйцэт, үнэн зөв ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд үнэлгээ хийж, хяналт тавьж байх шаардлагатай. Санхүү бүртгэлийн тогтолцоогоо үнэлснээр та бизнесийнхээ “эрүүл мэндийг” оношилж, засаж сайжруулах шаардлагатай асуудлаа мэдэж авах болно. Та ганцаараа зүтгэж буй бизнес эрхлэгч эсвэл хэдэн арван ажилчидтай компани аль нь ч бай таны бизнесийн санхүү бүртгэлийн тогтолцоо ямар байгааг тодорхойлж байж бизнесийнхээ ололт амжилтыг хэмжих боломж бүрдэнэ. Үүний …

Санхүү бүртгэлд тань ийм алдаа гардаг уу? Дэлгэрэнгүй »

Scroll to Top