Өрсөлдөөнд үлдэх арга буюу хэрэглэгч төвтэй тогтолцоо

Хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь хязгаарлалтад орсон бизнесүүд онлайн горимд шилжиж, алсаас үр дүнтэй ажиллах бүхий л аргуудыг хэрэгжүүлж буй. Нэгэнт хүчтэй өрнөж эхэлсэн дижитал шилжилтийн эл давалгаа цар тахлын дараа ч байгууллагуудын үйл ажиллагаанд мөрөө үлдээх шинжтэй байна.  Маркетинг, борлуулалт хэрэглэгч төвтэй болж, хэрэглэгчийн үйлчилгээ, сэтгэл ханамжид суурилсан өрсөлдөөн эрчимжиж буй энэ үед аль болох олон дижитал сувгуудыг ашиглаж, үйл ажиллагаагаа автоматжуулах шаардлага бизнесүүдэд тулгарч буй. Өдгөө бараа, бүтээгдэхүүнээрээ ялгарахад улам хэцүү болсон тул байгууллагууд хэрэглэгчтэй харилцах үйлчилгээгээрээ ялгарах хэрэгтэй болоод байна. Харин хэрэглэгчдийн дуу хоолойг цаг алдалгүй хүлээн авч, шуурхай үйлчлэх, цаашлаад борлуулалт хийхийн тулд мессенжер, чатбот, …

Өрсөлдөөнд үлдэх арга буюу хэрэглэгч төвтэй тогтолцоо Дэлгэрэнгүй »